Saturday, April 18, 2015

外班 wài bān - гадар жасаа-Мин, Чин улсын үед улсын шалгалт буюу харшийн шалгалтанд тэнцсэн хүмүүст орогсод (进士) цол олгоно. Дараа нь зэрэг тушаал өгч, албанд томилохдоо нийслэл хотод яаманд бус, харин орон нутагт фу, шиэнь-д томилогдсон бол гадар жасаа гэж нэрлэнэ. «雨村因那年士隐赠银之后,他于十六日便起身入都,至大比之期,不料他十分得意,已会了进士,选入外班,今已升了本府知府。«Юй-цүнь тэр жил Жэнь-ши-инь-ий тусалсан мөнгийг авч, арван зургааны өдөр даруй нийслэлийн зүг мордож, их шалгалгааны хугацаанд хийморь нь бадарч, "орогсод" болж, гадар жасаанд ороод эдүгээ тус шиэнь-ий ноён болсон аж». "Улаан асарын зүүд", "Хоёрдугаар бөлөг".

No comments:

Post a Comment